Орост ямар хүмүүс коронавирусээр илүүтэй өвчилж байна вэ?


Одоо Орост настай хүмүүс коронавирусийн халдвар илүүтэй  авч байна гэж гэж Оросын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны Габричевскийн нэрэмжит Москвагийн эпидемиологи, микробиологийн эрдэм шинжмилгшээний хүрээлэнгийн орлогч захирал Татьяана Руженцова РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.

65-аас дээш насныхны дунд COVID-19-ийн шинэ тохиодол нэмэгдсээр байгааг тэр онцлон дурдсан байна. “65-аас дээш насны бүлэгт шинэ тохиолдлын тоо олширсоор байгаа бөгөөд одоо өвчлөгсдийн тоо 100 мянган хүний дунд 224 байна” гэж тэр тэмдэглэжээ.

Орост коронавирусийн өвчлөл сүүлийн зургаан долоо хоногт ихсэж байна гэж өмнө нь тус орны ерөнхий сайдын орлогч Татьяана Голикова мэдэгдсэн юм.  Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, өвчлөлийн үзүүлэлт 100 мянган хүниий дунд 172,1 байсныг тэр онцлон тэмдэглэсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 13,6 хувиар их байжээ.

Коронавирусийн нөхцөлд байдал ээдрээтэй болсноор Москва хот болон Москва мужид пүрэв гарагаас “ажлын бус өдрүүд” эхлэж байна. Тодруулвал, ресторан, кафе, цэнгээний газар, хувцасны дэлгүүр, фитнес-клуб, номын сан, бусад олон газар үйл ажиллагаагаа зогсоож,  харин эн тэргүүний шаардлагатай бараа, бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр, эмийн сан, парк, түүнчилэн QR-кодоор ажилладаг театр, музейнүүд ажиллаж байна.

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ