Хятадад коронавирустэй хэрхэн тэмцэж байгаа вэ?
Хятадын хэд хэдэн муж, томхон хотод COVID-19 дахин дэгдсэн нь тус орныг хатуу тусгаарлалтын байдалд шилжихэд хүргэжээ. Эрх баригчид хүмүүс хоорондын харилцааг эрс хязгаарладаг хангалттай туршлагатай болсон юм.
Нисэхийн болон төмөр замын олон зуун нислэг, аялалыг цуцлаж, сургуулиудыг хааж, хүн амын дунд өргөн цараатай шинжилгээ хийж байна. Эрх баригчид өвлийн олимпийн наадам зохион явуулахад саад учруулахгүйн тулд вирусийг зогсоохоор бүхий л хүчээрээ мэрийж байна. Тус орноор аяласан жуулчид вирус тараасан хэмээн таамаглаж байгаа ажээ. Тэдний очсон газар бүрт халдвар тархаж эхлэсэн байна.
Таван муж, түүнчилэн Бээжинд жуулчдын очдог дурсгалт газар, цэнгэлдэх хүрээлэн, зугаа цэнгээ, амралтын газруудыг хааж байна. Дөрвөн сая хүнтэй Ланьжоуд л гэхэд, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг хүмүүст тушаажээ. Дэлгүүр хоршоо орох юмуу ажилдаа очих гэж байгаа хүмүүс хамгийн сүүлд хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэх ёстой гэнэ.
Бээжинд “Дельта” штаммын халдвар авсан дөрөвхөн тохиолдол бүртгэгдсэн нь жинхэнэ сандрал үүсгээд байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ