"Mодерна" компани 110 сая тун вакцин Африкт нийлүүлнэ
Африк тив 1,3 тэрбум хүн амтай ба COVID-19-ийн эсрэг вакцинд хамгийн бага хамрагдсан бүс нутаг хэвээр байгаа юм. Хүн амынх нь дөнгөж таваас илүү хувь нь вакцинд бүрэн хамрагдсан гэнэ.
"Энэ бол олон улсын COVAX төслөөс тусдаа алхам юм" гэж "Модерна" компанийн удирдлага мэдэгдэв. Уг компани "хар" тивд жил бүр 500 сая вакцин үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлсэн агаад үүнд COVID-19-ийн вакцин багтана.
Африкт COVID-19-ийн улмаас бараг 217 мянган хүн нас барж, 8,46 сая хүн халдвар авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ