Барбадос улсын анхны ерөнхийлөгчөөр хуульч эмэгтэй сонгогдов

     Хуульч Сандра Прунелла Мэйсоныг Барбадосын парламентын хоёр танхим санал нэгтэйгээр ерөнхийлөгчөөр сонгожээ. BBC агентлагийн мэдээлсэнчлэн тэрээр урьд нь амбан захирагчаар ажиллаж байж. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 11-р сарын 30-нд болох бөгөөд тэр өдөр Барбадос албан ёсоор Бүгд найрамдах улс болно.              
   Сандра Прунелла Мэйсон нь тус улсын түүхэн дэх анхны ерөнхийлөгч төдийгүй түүхэн дэх цорын ганц эмэгтэй ерөнхийлөгч болох юм.                    
 1966 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш 2021 он хүртэл Барбадос улс хаант засаглалтай байсан ба Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн бусад орны адил Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизавета төрийн тэргүүнээр нь ажиллаж байв. Саяхан уг муж улсын засгийн газар бүгд найрамдах засаглалын хэлбэрт шилжсэнээ зарласан юм. Энэ жилээс Барбадос улс парламентын засаглалтай бүгд найрамдах улс болно. Ерөнхийлөгчийг парламент нь дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Төрийн тэргүүнээр сонгогдсон хүн дахин нэгэнтээ сонгогдох боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ