БНХАУ дөрвөн сая хүн амтай хотод хорио цээрийн дэглэм тогтоолоо

    COVID-19-ийн шинэ дэгдэлтийн улмаас БНХАУ-ын эрх баригчид 3,7 сая хүн амтай Ланжоу хотод хорио цээрийн дэглэм тогтоохоор болжээ. Энэ хот нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших, Монгол улстай хиллэдэг Ганьсу мужийн төв юм. 
Аравдугаар сарын 26-наас хорио цээрийн дэглэм тогтоосон тус хотын иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахыг хориглож, орон сууцны цогцолборуудад нэвтрэх хяналттайгаас гадна хоол хүнс хүргэлтийг зөвхөн холбоо барихгүйгээр хийх боломжтой гэнэ. Мөн хотоос гарах, орох хязгаарлагдмал.         
 Тус улсад коронавирусын халдварын шинэ тохиолдол гарч буйтай холбогдуулан хотын удирдлагууд онцгой хяналт тавьжээ. 29 тохиолдлын зургаа нь Ланжоу хотод илэрсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ