"Тесла"-г хөрөнгөжүүлсний дараа И.Маскын хөрөнгө 25 тэрбум доллараар нэмэгдлээ
АНУ-ын тэрбумтан, "SpaceX" болон "Tesla"-г үндэслэгч Илон Маскын хөрөнгө ,"Tesla" автомашины концернийг хөрөнгөжүүлсний дараа 25 тэрбум доллараар нэмэгджээ. Ийнхүү түүний хөрөнгө дөрөвний нэг их наяд буюу 250 тэрбум долларын босгыг давлаа. Сүүлийн 24 цагт гэхэд л Блүүмбергийн тэрбумтнуудын индексээр И.Маскын хөрөнгө 3,9 тэрбумаар нэмэгдэв. "Tesla"-гийн хувьцааны үнэ баасан гарагийн арилжааны эцсийн байдлаар 1,75 хувиар өсч, 909,68 долларт хүрэн, дээд амжилт тогтоосон байна. Үүний үр дүнд автомашин үйлдвэрлэгч "Tesla"-гийн хөрөнгийн хэмжээ 900 тэрбум доллар давсан аж. Үүнээс өмнө "Tesla"-гийн зах зээлийн үнэлгээ зах зээлийн үнэлгээ 1 их наяд доллар давсан талаар мэдээлж байв. "Hertz Global Holdings Inc"-тэй 100.000 цахилгаан машин даваа гарагт захиалж, хувьцааны үнийн өсөлт 9 хувиас давснаар "Tesla" нэг их наяд долларын босгыг давсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ