Суданд болсон жагсаалын үеэр долоон хүн амиа алджээ
Тус улсад 2019 оны дөрөвдүгээр сард цэргийн эргэлт гарч, эдийн засгийн гүн хямрал, амьжиргааны түвшин буурч, ард түмний эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Түүнчлэн 30 жил төр барьсан ерөнхийлөгч Омар аль-Баширыг албан тушаалаас нь буулгаж, шоронд хорьжээ. 2021 оны есдүгээр сард Судан улс цэргийн эргэлтийн оролдлого хийхээс сэргийлж байгаагаа зарласан аж. Зэвсэгт хүчний командлалын мэдээлснээр, хуйвалдагчдын ихэнх нь баривчлагдсаны дотор 21 офицер, цөөнгүй цэрэг байв.
Ерөнхий сайд Абдулла Хамдок тэр үед "Төрийн эргэлт хийх оролдлого нь арми болон аюулгүй байдлын байгууллагуудад шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна" гэж онцолсон удаатай. Эрх баригчид экс ерөнхийлөгч Омар аль-Баширыг дэмжигчдийг бослогыг зохион байгуулагчид гэж нэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ