"Талибан"-ыхантай мөргөлдсөнөөс болж, 20 орчим хүн амь үрэгджээ

    Афганистаны баруун хойд хэсгийн Герат хотод талибанууд болон зэвсэгт бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болж, 17 хүн, тэр дундаа энгийн иргэд амь үрэгджээ. "Ettelaat-e Ruz" сонины мэдээлснээр, аравдугаар сарын 24-ний ням гарагийн үдийн цайны үеэр хотын гудамжинд буун дуу гарч эхэлсэн аж. 
Амиа алдагсдын дунд долоон хүүхэд, гурван эмэгтэй байсан байна. Түүнчлэн шархадсан нэлээн хэдэн хүн орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.                                
Энэ нь наймдугаар сарын 12-нд талибанууд хотыг хяналтдаа авснаас хойш Герат хотод болсон анхны зэвсэгт мөргөлдөөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ