Хятадын халдварын сүүлийн үеийн байдал
24-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн халдвар хамгаалалтын нэгдсэн механизм хэвлэлийн бага хурал хийж, энэ удаагийн цар тахлын сүүлийн үеийн байдлыг танилцуулжээ.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах газрын орлогч дарга Ү Лян-Ю хэлэхдээ, 10-р сарын 17-нд олон нутагт олноороо цугласнаас болсон цар тахал үүссэн бөгөөд 10-р сарын 23-ны 24 цагийн байдлаар, нийт 133 хүн халдвар авснаар батлагдсан гэжээ.
Энэ удаагийн цар тахлын эх үүсвэрийг мөн судалж байгаа бөгөөд халдварын хэлхээ нь ерөнхийдөө нэлээд тодорхой байгаа юм. Одоогийн батлагдсан 133 тохиолдлоос 106 нь жуулчлалын группийн халдвартай холбоотой бөгөөд тодруулбал 13 жуулчлалын групп, авто аялалтай холбоотой байна.
Ү Лян-Ю хэлэхдээ, халдварт өвчин судлал болон вирусийн дарааллын дүнгээс харахад, халдварын тохиолдлын вирусийн геномын дараалал нь Хятад улсын өмнийн цар тахлын эх үүсвэртэй ижил төстэй байдал бага учраас энэ удаагийн цар тахал нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн шинэ эх үүсвэртэй холбоотой болохыг харууллаа гэжээ.
Ү Лян-Ю хэлэхдээ, энэ удаагийн цар тахлын вирус нь Дельта хувилбар мөн бөгөөд халдвар авсан зарим тохиолдлын амьсгалын замын дээжид вирусийн нуклеин хүчлийн хэмжээ ихтэй байгаа нь халдвар дамжих эрсдэл өндөр байгааг харууллаа гэжээ.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн хэлэхдээ, одоогийн байдлаар, 10-р сарын 17-ноос хойш Хятад улсын олон нутагт халдварын тохиолдол бүртгэгдэж, хурдацтай тархах хандлагатай байна. Долоо хоногт 11 муж хот өөртөө засах оронд тархжээ. Халдварын тохиолдлууд муж дамжин аялсан учраас цар тахал цаашид даамжрах эрсдэл ихтэй байгаа гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ