Ж.Байден Афганистаны дүрвэгсдэд 976 сая доллараар туслахыг зөвшөөрлөө
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "Дүрвэгсэд, цагаачдад яаралтай тусламж үзүүлэх сан"-гаас Афганистаны дүрвэгсдэд 976,1 сая доллар зарцуулахыг Төрийн департаментэд зөвшөөрлөө. "Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд ерөнхийлөгчийн илгээсэн санамж бичигт энэ тухай дурдсан" гэж баасан гарагт Цагаан ордноос мэдээлжээ. Ж.Байдений онцлон тэмдэглэснээр эл мөнгийг Афганистанаас ирж буй дүрвэгсэд, цагаачдын гэнэтийн яаралтай хэрэгцээг хангахад чиглүүлэх нь "үндэсний эрх ашгийн үүднээс чухал" бөгөөд үүнд "Афганистан дахь нөхцөл байдлын улмаас эрсдэлд орсон хүмүүсийг нэмж нүүлгэн шилжүүлэх" зэрэг болно.
"Ийм тусламжийг хоёр талт эсвэл олон талт байдлаар олон улсын байгууллагуудад хандивлах, бусад төрийн бус байгууллага, засгийн газар, АНУ-ын яамд санхүүжүүлэх зэргээр үзүүлж болно" гэж Ж.Байден мэдэгдсэн байна. Тэрээр долдугаар сарын сүүлээр 100 сая, наймдугаар сарын сүүлээр 500 сая долларын ижил төстэй санамж бичигт гарын үсэг зурсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ