Ерөнхийлөгч Байдены нэр хүнд хамгийн их унажээ
Америкийн олон нийтийн санаа бодлыг судлах “Gallup” хүрээлэнгийн судалгааны дүнг иш татан “Телеграф” сонинд ингэж бичсэн байна. Тухайлбал, ерөнхийлөгч Байдены нэр хүнд 56 хувиас 44,7 хувь хүртэл 11,3 пунктээр унажээ. Үүнээс гадна, одоо бие даасан сонгогчдын 34 хувь нь л түүний үйл ажиллагааг сайшааж байгаа ажээ. Зургаадугаар сард энэ үзүүлэлт 55 хувь байсан юм. Үүнээс өмнө Барак Обамагийн нэр хүнд хамгийн их унаж, есөн сарын хугацаанд дээрх 10,1 пунктээр буурч байсан байна.
Байдены нэр хүнд унаж байгаа нь тэр коронавирусийн цар тахлыг хүчрэхгүй байгаа, мөн Афганистанаас АНУ-ын цэргийг гаргахаар шийдвэрлэсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Гэвч эдийн засагчид тус орны эдийн засгийн асуудлыг гол шалтгаан гэж онцлон дурджээ. Өмнө нь нийтлэгдсэн “Fox news” сайтын санал асуулгын дүн үүнийг нотлож байгаа бөгөөд сонгогчдын 53 хувь нь инфляц, үнийн өсөлтөд маш их сэтгэл зовж байна гэдгээ мэдэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ