«Аль-Каида»-гийн дээд тушаалын толгойлогчийг устгажээ

   Сири улсын баруун хойд нутагт агаараас цохилт өгснөөр террорист “Аль-Каида” бүлэглэлийн дээд тушаалын нэг толгойлогчийг устгасныг АНУ-ын зэвсэгт хүчний  Төвийн командлал мэдээлжээ. “Агаараас цохилт өгснөөр уг бүлэглэлийн дээд тушаалын толгойлогч Абдул Хамид аль-Матарыг устгалаа” гэж америкийн цэргийнхний мэдэгдэлд өгүүлсэн байна. Ингэхдээ MQ дрон хэрэглэн агаараас цохилт өгснийг тэмдэглэжээ. Энгийн оршин суугчид амь үрэгдэн эсэх тухай мэдээ ирээгүй байна. Үүнээс гадна, “Аль-Каида”  АНУ болон түүний холбоотнуудад  аюул учруулсаар байна гэж америкийн зэвсэгт хүчний төвийн командлалаас  мэдэгдээд, террористууд Арабын Бүгд Найрамдах Сири Улсыг хоргодох газар болгон ашиглаж байгааг дурджээ. 
 “Аль-Каида”-гийн хүч боломж суларч, АНУ-д халдаж чадахгүй болсон гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен есдүгээр сард мэдэгдэж байсан юм.  Харин АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн Марк Митлли хэлэхдээ, террорист бүлэглэл Афгантистанд “сэргэж болох” юм гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 
 Б.Атар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ