Хатан хаан Элизабетагийн эмнэлэгт хоносон талаар хэвлэлүүд мэдээлжээ
Тус сонинд "95 настай хатан хаан эмнэлэгт хоносон, учир нь түүний туслахууд Винзор луу оройтож буцаж ирэхийг хүсээгүй юм. Тэрээр хамгийн сүүлд 2013 онд ходоод, гэдэсний үрэвслээр өвдөж, эмнэлэгт хоножээ. Сүүлийн 40 жилийн хугацаанд ердөө таван удаа л эмнэлэгт хэвтсэн хоёрдугаар Элизабета уг эмнэлэгт очихын өмнө Умард Ирландад хийх аяллаа эмч нарын зөвлөснөөр цуцалсан байна. Тойрон хүрээлэгчид нь түүнийг 11-р сарын эхээр Шотландын Глазго хотноо болох цаг уурын дээд хэмжээний уулзалтад оролцох боломжтой гэж үзэж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ