Европод үнийн дээд амжилт тогтоожээ

      "Европын улирлын инфляци есдүгээр сард жилийн 3,4 хувьд хүрч, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших дээд амжилт боллоо" гэж Европын статистикын Евростат агентлаг цахим хуудсандаа мэдээллээ. Уг мэдээнд дурдсанаар Европын бүсийн инфляци наймдугаар сард жилийн гурван хувь, 2020 оны есдүгээр сард 0,3 хувийн дефляци байсан ба жилийн хамгийн бага хувь нь Мальтад 0,7, Португалид 1,3, Грекэд 1,9 хувь байв. Харин үнэ хамгийн их өссөн нь Эстон, Литвад тус бүр 6,4, Польшид 5,6 хувь. Есдүгээр сард жилийн инфляцийн түвшинд эрчим хүч (нэмэх 1,63 нэгж хувь), үйлчилгээ, эрчим хүчний бус үйлдвэрлэлийн бараа, хүнс, согтууруулах ундаа, тамхи хамгийн их хувь нэмэр оруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ