Ж.Байденгийн санааг БНХАУ-ын хэт авианы пуужин зовоож байна

  АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын туршиж буй хэт авианы пуужингийн талаар санаа зовж байгаагаа мэдэгдлээ. Пенсильвани муж руу нисэхээсээ өмнө сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ ийн мэдэгдсэн тэрээр дээрхтэй холбоотой асуултанд "Тийм ээ" гэж хариулжээ. Бямба гарагт Британийн "Financial Times" сонин "Бээжин наймдугаар сард цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай хэт авианы шинэ пуужин туршсан" гэж бичсэн бол БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян "Наймдугаар сард засгийн газар сансрын хөлөг туршсан" хэмээн мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ