COVID-19-ийн өвчлөл ихсэж байгаагаас Москвад шинэ хязгаарлалт тогтоож байна

Москва хотын дарга Сергей Собянин нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдлаас болоод шинэ хязгаарлалт тогтоожээ. Тэр мягмар гарагт өөрийн блогт ингэж бичсэн байна. Хотын даргын шийдвэрээр, 60-аас дээш насныхан болон архаг хууч өвчтэй бүх хүн аравдугаар 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл  өөрийгөө тусгаарлах ёстой болж байна. Харин цэвэр агаарт зугаалж, гадаа спортоор хичээллэхийг зөвшөөрч байгаа ажээ.  Үүнээс гадна, Москва хотын ажил олгогчид нийт ажиллагсдынхаа 30 хувиас цөөнгүйг болон 60-аас дээш настай юмуу архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээр ажиллуулах ёстой болж байна. 
Вакцин тариулсан болон өвчин тусаад эдгэрсэн хүмүүс, түүнчилэн эмнэлгийн байгууллагын ажилтнуудад энэ шаардлага хамаарахгүй гэж Собянин  тодруулан тайлбарлажээ. Ажлын байрандаа ажиллахаас өөр аргагүй хүмүүс  үүнд бас хамаарахгүй юм байна. 
Аравдугаар сарын 19-ний өдрийн мэдээгээр, Морсквад коронавирусээр өвчилсөн 73 хүн нас барсан нь  наймдугаар сарын 4-ний өдрөөс хойшхи хамгийн өндөр үзүүүлэлт болжээ. Нийслэлд хоногт COVID-19-ийн өвчлөл 5700-гаар нэмэгдсэн байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ