Засгийн газраас хариуцлага нэхэх “Одоо боллоо“ жагсаал өнөөдөр болно

Ардчилсан намынхан өнөөдөр "Одоо боллоо" бүх нийтийн жагсаал зохион байгуулна. Тодруулбал, тэд нийгэм, эдийн засаг хүндэрч байхад Засгийн газар шуурхай, дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс хариуцлага нэхэж ийнхүү жагсана гэсэн юм. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахина. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс цуглаанд ирж, үзэл бодлоо илэрхийлэхийг урьж байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ