Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганд цахимаар оролцоно
ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт өчигдөр эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож, үг хэлнэ.
Энэ удаагийн чуулганаар дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын үр дагаврыг даван туулах, шийдэх гарцыг эрэлхийлэх ажээ.
Чуулган “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулагдаж байна.
“Дорнын эдийн засгийн форум” чуулганы хүрээнд энэ онд тохиож буй Монгол Улс, ОХУ хоёр улсын хооронд дипломат харилцаа байгуулж тогтоосны 100 жилийн ойтой холбогдуулж “Орос-Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага-100 жилийн ой” эрдэм шинжилгээний бага хурал болж хоёр орны түүхэн харилцааг өгүүлсэн үзэсгэлэнг дэлгэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ