Байнгын хороо 24 улсад суух Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжив
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр (2021.07.02)-ийн хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдад нэр дэвшигчдийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар дараах 24 улсад суух Элчин сайд нарын томилгоог Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшиж буй Ө.Батбаяр УИХ-ын гишүүдийн анхаарлыг ихээр татаж байлаа. Түүнээс асуулт асууж, захиас хэлэх гишүүн олон байв.
- Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг;
- Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг;
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг;
- Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг;
- Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийи Баатаржавыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг;
- Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг;
- Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг;
- Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг;
- Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг;
- Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ.
ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ НЭР ДЭВШИГЧИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭЭГҮЙ
ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:
-Монгол Улсад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд гадаад улсад суух Элчин сайдуудыг томилдог. Элчин сайд нарыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг. Холбогдох Гадаад хэргийн яам тухайн улсад суух Элчин сайдыг судалж, Засгийн газрын хуралдаанаар оруулж, өргөн мэдүүлдэг журамтай. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд гадаадад сууж буй Элчин сайдыг эгүүлэн татах, томилох хуулийн хугацаа хэтэрсэн.
Нэг Элчин сайд 3.1 жил хугацаа нь хэтэрсэн ажиллаж байна. Тиймээс гадаад харилцааны орчинд үүсээд буй зангилааг тайлах шаардлага үүсэн. Бид тухайн орнуудад зохих шалгуурыг хангасан Элчин сайдуудыг цаг тухайд нь томилж байх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ утгаараа Засгийн газар Ерөнхийлөгчид 25 орны Элчин сайдыг томилох санал оруулж ирсэн.
Эндээс 24 нэр дэвшигчийг УИХ-тай зөвлөлдөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлээд байгаа юм. Нийт орж ирж буй Элчин сайдуудын 80 хувь нь мэргэжлийн дипломатууд юм. Тэд салбартаа олон жил ажиллаж, холбогдох шалгуурыг хангасан. Мөн төрийн тусгай албанд ажиллаж байсан таван хүн орж ирж байна. Өмнөх жишгийг бодвол харьцангуй мэргэжлийн төвшний хүмүүс оруулж ирэх хандлага барьж байгаа. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд сайдаар ажиллаж байсан зарим хүмүүсийг томилж ажиллана.
Нэг Элчин сайдыг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж байна. Энэ нь ОХУ-д сууж буй Элчин сайд Д.Даваа. Тэрбээр өөр ажилд шилжин ажиллаж буй учраас шинэ Элчин сайд томилж байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Элчин сайдуудыг оруулж ирж байгаа нь сайн байна. Сүүлийн хэдэн жил олон Элчин сайдын яам, Элчин сайдгүй байна. Яагаад АН-ын бүлгээр оруулсангүй вэ. Хоёрдугаарт, гуравдагч хөршийн бодлого гэж байдаг. Гэтэл АНУ-д ямар хүнийг томилоод байна вэ. Ардчилсан улс орноо доромжлоод байна уу. Энэ хүмүүсээс хар тамхинд орооцолдож байсан хүмүүс байдаг гэж байна. Ямар хүмүүс байна вэ. Элчин сайдыг томилохдоо хаалттай горимоор хэлэлцэх нь зүйтэй.
ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:
-АН-ын бүлгээр оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хоёрдугаарт, нэгээс гурван жил зарим газар Элчин сайдгүй явж ирлээ. Монгол төрийн ажил тасралтгүй явах ёстой. Тиймээс хаврын чуулганд багтаж, Элчин сайдуудыг өргөн мэдүүлж байгаа юм. Тиймээс олуулаа нэгэн зэрэг орж ирж байгаа мэт харагдаж байна. АНУ-д суух Элчин сайдаар Ө.Батбаярыг дэвшүүлж байгаа. Одоогоор Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Өөрөө энэ чиглэлийн мэргэжлийн хүн. Монгол Улс, АНУ-тай батлан хамгаалах, худалдаа, соёл, олон талын харилцаа эрчимтэй хөгжиж, стратегийн түншлэлийн харилцаа илүү өргөн хүрээнд, өндөр төвшинд гарч байна.
АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Ө.Батбаяр 48 настай. Гадаад хэлний сургууль, КТМС төгссөн. Багш орчуулагч, компьютерийн инженер, мэргэжилтэй. Англи, япон, орос хэлтэй. АНУ-тай ирэх жилд хоёр орны худалдаа, эдийн засгийг өргөжүүлж, хамтран ажиллах шаардлага бий. Тиймээс АНУ-ын хувийн хэвшлийн байгууллагуудтай ажиллаж, туршлагажсан, 2019 оноос ЗГХЭГ-ын даргын гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан хүнийг дэвшүүлж байна. Ө.Батбаярыг Ерөнхий сайдын зүгээс Элчингээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгосон.
Хар тамхитай холбоотой нэр дэвшигчийг өргөн мэдүүлээгүй. Засгийн газраас орж ирсэн. Шалгаж буй учраас оруулж ирээгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ