"Зөв хүн Электорат" эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцээнд урилаа
Мэтгэлцээнд урьсан албан бичгээ ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг, тус намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нар өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нарт гардуулан өгсөн байна.
Шууд нэвтрүүлгээр мэтгэлцэж, үзэл бодлоо уралдуулах нь иргэдэд бодитой, тэнцвэртэй мэдээлэл өгдөг давуу талтай. Мөн манай улсад өдөрт илэрч буй коронавирусийн халдварын тохиолдол харьцангуй тогтворжиж байсан ч сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж, 900 -г даваад буй.
Халдварын өндөр эрсдэлтэй энэ үед иргэдтэй уулзаж, олон нийтийг бөөгнөрүүлэхгүйгээр нэр дэвшигчид мэтгэлцээнээр байр сууриа олон нийтэд хүргэх мөрийн хөтөлбөрөө танилцуулах нь мөн эрсдлийг нэмэгдүүлэхгүй байхад тустай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ