МАН-ын УЗ У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо
УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ өнөөдөр тодорхой болгох учиртай. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан юм.
Хуралдаанаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр 100% санал нэгдсэн тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хаягтаа мэдээлжээ.
Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100%-ийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ