АН-ын ҮБХ-ны хурал болж байна

    Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн санал асуулга өчигдөр буюу 2021.05.01-ний өглөөний 09:00-18:00 хооронд болсон. Тус намаас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг сонгох нийт гишүүдийн санал асуулгад 81.06% буюу 43,994 санал авсан УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг ҮБХ-ны хуралд хэлэлцүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл танилцууллаа.  
    Хуульд заасны дагуу төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүд нууц санал хураалтаар нэр дэвшигчийг эцэслэн тодруулах юм байна. Үүний дараа өнөөдөрт багтаан Ардчилсан намын их хурлаар нэр дэвшигчийг ёсчлон батална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ