Нэг дор таваас дээш хүн цуглахгүй гэсэн атал АН-ын хуралд 1200 төлөөлөгч оролцлоо!!!

Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргаагүй ч тодорхой зохицуулалт хийхээр болсон. Тухайлбал, нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэхээр захирамж гаргасан.

Гэтэл уг шийдвэр хэрэгжиж эхлэх эхний өдөр буюу өнөөдөр АН-ын ээлжит бус их хурал болж 1210 төлөөлөгч оролцсон юм. Засгийн газрынхаа шийдвэрийг улс төрийн сөрөг хүчин, томоохон нам зөрчих нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна.

Захууд хүртэл 30 хувиар ажиллаж, 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулсан атал АН-ын дээрх цуглаанд маш олон өндөр настан ирсэн харагдлаа.

Энгийн ард нь дүрэм журмаа бариад, эрх мэдэлтэй нь уландаа гишгэхийн сацуу, тэр эрх мэдэлтнүүд нь энгийн ардаа ч уриалан халдвар хамгааллын дэглэм зөрчиж байгаа нь харамсалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ