С.Амарсайхан: Нөхцөл байдал хүндрэхгүй бол хилээ тавдугаар сарын 1-нд нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.03/ боллоо.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна.

Халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын байдлыг харгалзан тавдугаар сарын 1-нд хилээ нээх нь зүйтэй гэж үзсэн байна. Халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ нөхцөлд хил нээх эсэх шийдвэр өөрчлөгдөх эсэх талаар Шадар сайд С.Амарсайхан "Эрсдэл багасаагүй, халдвар тархах эрсдэл өндөр байна. Гэхдээ УОК, ЗГ-ын гаргасан шийдвэрийн хүрээнд зохих дүрэм журам, халдварын нөхцөл байдалд анхаарч байна. Хаа хаанаа анхаарч ажиллавал 5-р сарын 1-н гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ. Болгох талаас нь бүх бэлтгэлээ хангаж ажиллана. Үүнд бүх талын оролцоо чухал" гэдгийг хэлсэн юм. 

Вакцинжуулалтыг Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Цаашид татан авалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Вакцин худалдан авах хөрөнгийг шийдсэн, хэлэлцээрийг эрт хийсэн ч цаг хугацааны асуудал үүсэж байгааг тэрбээр онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ