УИХ-ын гишүүдийг ирэх долоо хоногт вакцинжуулна

Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 22-нд эхэлж, одоогоор 8000 орчим эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулаад байгаа юм.

Эхний ээлжийн вакцинжуулалтад эмч, онцгой байдал, цагдаа нарыг вакцинжуулахаар хуваарь гаргасан. Тэгвэл хуваарьт багтаагүй ч УИХ-ын гишүүд энэ сарын 9-14-ний хооронд "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэхээр болжээ. 

Коронавирусний эсрэг вакцин үр днтэй эсэх, тариулах эсэх асуудал сошиалын гол сэдэв болоод байгаа. Тэр утгаараа эхний ээлжинд 74 гишүүнд вакцин хийж, туршиж үзье гэдэг санал сошиалаар нэлээд явсан. Тэгвэл УИХ-ын гишүүд ирэх долоо хоногт "АстраЗенека" вакцин хийлгэхээр болжээ. 

УИХ-ын гишүүдийн дараа УИХ-ын Тамгын газрын ажилчид мөн вакцинд хамрагдах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ