ЗГ: Түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр нь татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
- Засгийн газрын өнөөдрийн/2020.12.02/ хуралдаанаас гаргасан шийдвэр - 2021 оны 7 дугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ, баримтаар нотлогдсон бол бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ногдуулах татварын хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газраас төлөвлөлөө. Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, эдийн засаг идэвхжинэ гэж тооцоолж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ