У.Хүрэлсүх: Цар тахлыг дотооддоо алдсан бол 30 мянган хүн нас барах судалгаа гарсан

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллав. Энэ үеэр тэрбээр "Өнөөдөр Монгол Улс нэг зүйлээр сайхан байна. Энэ бол бидэнд ковид алга. Манай улс ковид гэж дайсанд бүслэгдсэн. Энэ дайсныг хориглон хамгаалах тулаан хийж байна. Хэрэв манай улсад цар тахал тархвал Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ажил амьдрал ямар байдалд орох вэ гэдгийг та бүхэн нүдээ аниад бодож үзээрэй. Миний сэтгэлд буухгүй байгаа.


Гэхдээ ямар ч байсан бид өнөөдрийг хүртэл цар тахлыг дотооддоо алдаагүй. Энэ бол том амжилт. Хэрэв цар тахлыг дотооддоо алдсан бол 30 гаруй мянган хүн нас барах судалгаа гарсан. 30 мянган хүн гэдэг бол манай 10 сум шүү дээ. Монголын Засгийн газар мэдрэмжтэй ажиллаж хилээ цаг тухайд нь хаасан. Ирэх жилийн зургаадугаар сарын 1-нээс вакцин гарахгүй. 2021 он хаалттай жил болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагийн зүү зогссонтой адил дэлхийн дахин удаашралд орсон. Бид дотооддоо хэвийн горимд шилжсэн ч ганц зүйл хаалттай байгаа. Энэ бол хил. Хилээр гадны дотнын иргэд зорчих асуудал хаалттай. Хэзээ вакцин гарч дэлхий нийт амар тайван байдал руу шилжинэ энэ хаалт тэр хүртэл үргэлжилнэ. Ковидыг алдахгүй бол Монгол Улс Гиннесийн номонд бичигдэнэ. Дэлхий Монгол руу нисэх болно" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ