"Э.Магнайбаярыг МАХН-аас сонгогдсон төлөөлөгч гэж баталж болохгүй"

Баянгол дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид тус дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 


 Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Дэлгэрбат "Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр болсон. Үүнтэй холбоотойгоор 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг батлахтай холбоотой асуудлаар Баянгол дүүргийн АН-ын төлөөлөгчид хоёр шаардлагыг дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн.


Өчигдрийн хуралдаан эхлэхэд хоёр асуудал үүссэн. Баянгол дүүргийн сонгуулийн хороо, ИТХ-ын тэргүүлэгчид дүүргийн ИТХ-ыг зарлан хуралдуулах тогтоол гаргасан. Хуралдаан эхлэхэд аль тогтоолын дагуу хуралдааныг явуулах нь тодорхойгүй байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд зааснаар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах учиртай. Гэтэл энэ заалт зөрчигдсөн. Дүүргийн сонгуулийн хорооны хууль бус үйлдэлд хариуцлага тооцъё.


Э.Магнайбаяр би МАХН-ын гишүүн биш, МАН-ын гишүүн гэж өөрөө ярьж байна. Ийм зүйл яриад сууж байгаа хүнийг МАХН-аас сонгогдсон төлөөлөгч гэдгээр баталж болохгүй. Иймээс бид сонгуулийн хороонд энэ тогтоолынхоо зөрчлийг арилгаач, засвар оруулаач гэсэн хүсэлт хүргүүлсэн" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ