АН 2016 ба 2020 онд 20 мянган төгрөгөөр юу авч болохыг харьцуулав
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийллээ. Гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичигтэй цамцаар ижилсэж, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” зэрэг хэвлэмэл хуудсыг ширээн дээрээ байрлуулжээ.
Мөн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн мэдээллийг танхимын үүдэнд байрлуулжээ. 2016 онд 20 мянган төгрөгөөр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн хэр хэмжээтэй худалдан авч байсан болоод өнөөдөр хэрхэн буурсныг бодит жишээн дээр үзүүлж байгаагаа мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ