Г.Занданшатар: ҮХНӨ-д нийцүүлэн хөгжлийн бодлогоо нэгтгэх шаардлагатай

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.11.03/ УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Амартүвшин,О.Цогтгэрэл нар болон Дэлхийн банк, Монголбанк, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Монгол Улсын хөгжлийн загвар сэдвээр ярилцлаа.



Энэ жил Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт багагүй ололт, амжилтуудыг бүтээсэн хэдий ч түүхийн олон шалгуур, сорилтыг даван туулахдаа гарсан алдаа зөрчлийг зөв тодорхойлж, ирээдүй өөд итгэлтэй алхах шинэ загвар тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тулгарч байгааг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцолсон юм.



Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэн хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай байна. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн. Харин ухаалаг нэгдэл нь урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг гэдгийг санууллаа. Цэгцрэх хөдөлгөөнд орохын тулд экспортын үйлдвэрлэлийн бодлого, тѳлѳвлѳлтийг зангидах яам байгуулах,  экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгох , ирээдүйд олон улсын зах зээл дээр ѳрсѳлдѳх чадвартай бараа үйлчилгээ, компани аж ахуйн нэгжүүдийг бий болгох, нийгмийн зѳвшилцлийг бий болгох зэрэг асуудлаар ярилцлаа.  Ингээд ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулахаар болж, дахин 2 дахь шатны уулзалтыг зохион байгуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ