ЗГХЭГ-ыг 142 орон тоотой байхаар баталжээ


Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг баталж, орон тооны дээд хязгаарыг 142 байхаар тогтоожээ.

Салбарын удирдлага, зохицуулалтын газар

Хууль, эрх зүйн газар

Бодлого төлөвлөлтийн газар

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба

Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар

Үндэсний брендийн зөвлөлийн ажлын алба

Захиргаа, хүний нөөцийн газар

Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газар

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

Төрийн ёслол, хамтын ажиллагааны газар

Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс

Мэдээллийн технологийн хэлтэс

Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Шадар сайдын ажлын алба

Ерөнхий сайдын ажлын алба

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, 2020 оны есдүгээр сард багтаан Засгийн газарт оруулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ