16 бөхийн допингийн шинжилгээний хариу есдүгээр сард ирнэ
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн, үзүүр түрүүнд үлдсэн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу ирэх есдүгээр сарын эхээр гарах аж.
Тэдний шинжилгээний сорьц одоогоор БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн лабораторид илгээгдээд байгаа юм. Шинжилгээний хариу өмнөх жилүүдэд наймдугаар сард багтаж ирдэг байсан бол энэ жил цар тахлын улмаас ийнхүү оройтож ирэхээр болжээ.
Энэ жилийн үндэсний их баяр наадамд шөвгөрч, үзүүр түрүүнд үлдэж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн нэрс:
- Улсын аварга Н.Батсуурь
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын арслан М.Бадарч
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын заан М.Бадарч
- Улсын харцага Ц.Одбаяр
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага Б.Бат-Орших
- Улсын начин Б.Орхонбаяр
- Улсын начин Д.Хүдэрбулга
- Улсын начин Н.Мустафа
- Улсын начин Ш.Пүрэвгарьд
- Улсын начин Ц.Мөнхбаяр
- Улсын начин О.Мөнх-Эрдэнэ
- Улсын начин Т.Дүгэрдорж
- Улсын начин Х.Цогтгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ