МАН 5.4 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нам, эвслийн сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитын газрын цахим хуудсанд байрлуулжээ.


Эрх баригч МАН сонгуулийн зардлын тайлангаа зургаадугаар сарын 21-нд ҮАГ-т хүргүүлснийг та бүхэнд танилцуулъя.


МАН-ЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ЯВЦЫН ТАЙЛАН


  • Нийт зарлага: 241 сая төгрөг
  • Нийт орлогын дүн: 5.4 тэрбум төгрөг
  • Хуулийн этгээдийн хандив: 60.7 сая төгрөг
  • Иргэний хандив: 5 тэрбум 414 сая төгрөг
  • Нийт зардал: 5 тэрбум 50 сая төгрөг 
  • Сонгуулийн зардал: 4 тэрбум 709 сая төгрөг
  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах: 600 сая төгрөг
  • Намын далбааг гудамж талбайд байршуулах, таних тэмдэг, уриа ашиглах: 224.8 сая төгрөг
  • Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал: 1 тэрбум 212 сая төгрөг
  • Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах: 2 тэрбум 326 сая төгрөг
  • Цахим орчин ашигласан зардал: 271 сая төгрөг
  • Өдөр тутмын сонин, бусад сонин сэтгүүлийн зардал: 75 сая төгрөг
  • Бусад зардал: 341 сая төгрөг
  • Үлдэгдэл: 424 сая төгрөг
  • Төлөгдөөгүй өр төлбөр: 592  сая төгрөг
  • Хуулиар зөвшөөрөөгүй тул буцаасан хандив: 18.5 сая төгрөг (Сонгуулийн тухай хуулийн 53.2-т зааснаар “Хандивлагч энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна”.)


Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилсэн юм. Манай улсад 2008 оноос сонгуулийн зардлын дээд хязгаар буюу таазыг шударга өрсөлдөөн бий болгох зорилгоор тогтоож эхэлсэн:

  • 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө нам, эвслүүдийн дээд зардлыг  5.5 тэрбум,
  • 2012 онд 9.6 тэрбум төгрөг,
  • 2016 онд 4.4 тэрбум төгрөг,
  • 2020 онд 5.9 тэрбум төгрөг болгон нэмсэн. МАН-д нийт 5.4 тэрбум төгрөгийн орлого цугласнаас харахад тус нам зардлын дээд хэмжээнээс давуулаагүй байна.    


Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:

  • 49.2.1.хандив;
  • 49.2.2.намын өөрийн хөрөнгө;
  • 49.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.


Дээрх тайлан нь сонгуулийн зардлын явцын тайлан бөгөөд сонгуульд оролцсон нам, эвслүүд энэ сарын 7-ны баасан гарагт ҮАГ-т зардлын эцсийн тайланг олон нийтэд танилцуулах аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ