"Тэтгэвэр авагч нас барвал түүний тэтгэврээс 20%-иар тооцон нөхөр эсхүл эхнэрийн тэтгэврийг нэмнэ"
Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт гэж юу вэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцон нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор заасан.
Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт нь 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тиймээс хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамаарагдах юм.
Уг тусгай зохицуулалт хамрагдахыг хүсвэл дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд:
- Нөхөр эсвэл эхнэр хоёулаа өндөр настны даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг байх,
- 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх
- Гэрлэлтээ батлуулсан байх ёстой аж.
Харин тус зохицуулалтад хамрагдахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Өргөдөл
- Нас барсны гэрчилгээ
- Иргэний үнэмлэх
- Гэрлэлтийн баталгаа зэргийг бүрдүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД