Засгийн газар: Хурдан морины уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн орон нутгийн удирдлагууд шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ.

Экспортын маханд квот тогтоож, Атрын V аяныг зарлана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ өсөх хандлагатай байна. Иймд махны үнийг буулгах, үнийг тогтвортой байлгах зорилгоор махны экспортод квот тогтоохыг Засгийн газраас шийдвэрлэж, үүрэг даалгавар өглөө.  Энэ шийдвэрийн дагуу экспортын маханд тавих квотыг удахгүй тогтооно. Жилд дотоодод 6 сая тонн мах хэрэглэж байгаа бол экспортод 3 сая орчим мах гаргаж байна. Засгийн газраас орон даяар Атрын V аяныг зарлахаар шийдвэрлэлээ. Дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногооны тариалалтын ургамлыг хангадаг болох, үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зэрэг зорилгыг дэвшүүлэн ажиллана.  

Соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлнэ

Шадар сайд С.Амарсайхан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим чиг үүргийг аймаг орон нутгийн удирдлагуудад шилжүүлэх асуудлыг ярилцлаа. Соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах бүх эрх мэдлийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлж байна.

Улсын их баяр наадмаас бусад төрлийн аливаа арга хэмжээг аймаг нийслэлийн Засаг дарга нар өөрсдөө хариуцан зохион байгуулж, хариуцлагаа ч мөн давхар үүрдэг болно. Харин аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн байгууллагаас баталсан стандарт, дүрэм журам, хуулийг баримтлах учиртай. Үүнийг баримталж ажиллаагүй бол хариуцлага хүлээж ажиллах ёстой.

Морь, бөх, сур зэрэг бүх л спортын арга хэмжээг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд өөрсдөө хариуцаж хийдэг болно гэсэн үг. Мөн орон нутагтаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, хөтөлбөр санаачлах зэрэг асуудлыг шилжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (197.211.63.115)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 29 | Хариулах