БАЙНГЫН ХОРОО: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийн төслийн зөвшилцөнө
Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.
-Эдийн засгийн байнгын хороо
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2025.01.22-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2025.01.22-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ