П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор ЗАМУУДЫГ ТҮР ХААНА
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсаныг маргааш буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордноос эцсийн замд нь үдэж, салах ёс хийнэ.
Салах ёс хийх ажиллагаанд гэр бүл, төрөл садан, төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд оролцоно. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан цуваа явж өнгөрөх замуудыг 20-40 минутын хугацаанд хэсэгчлэн хаахаар болсон байна.
Мөн өдөр улс орон даяар гашуудал зарлаж, өглөөний 07.000 цагаас шөнийн 00.00 цаг хүртэлх хугацаанд Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ