Парисын их дуулгад Монголын 12 жүдоч барилдана

Олон Улсын жүдо бөхийн холбооноос зохиодог дэлхийн цуврал тэмцээнүүдийг нээж Парисын их дуулга хоёрдугаар сарын 1-2-ны хооронд болно.

154 мянган еврогийн шагналын сантай тэмцээнд Монголын 12 жүдоч барилдахаар бүртгүүлжээ.

Эрэгтэй:

  • -60 кг. Казырбекийн Ёолк
  • -60 кг. Бямбасүрэнгийн Сүхбат
  • -66 кг. Бадамрагчаагийн Нямренчин
  • -66 кг. Ганболдын Хэрлэн
  • -81 кг. Оюунчимэгийн Шинэбаяр

Эмэгтэй

  • -48 кг. Жамсрангийн Анударь
  • -52 кг. Баянмөнхийн Уранзаяа
  • -52 кг. Болдбаатарын Гүндэгмаа
  • -57 кг. Оюунгэрэлийн Оюунчимэг
  • -57 кг. Машбатын Цэндбазар
  • -63 кг. Хүрэлчулууны Маралмаа
  • -70 кг. Саранцэцэгийн Лхагвадулам

Францыг зорих шигшээ багийн хамгийн туршлагатай тамирчин нь эрэгтэй -66 кг жинд барилдах 32 настай Ганболдын Хэрлэн бол бусад нь 24-өөс доош насны залуус байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ