Иргэд автомашинаа галаар бамбардаж асааснаас үүдэлтэй машин шатсан дуудлага нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт автомашин шатсан 5 дуудлага бүртгэгдсэн талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Учир нь иргэд хүйтний улиралд автомашинаа галаар бамбардаж, эргэн тойронд нь гал асаах зэргээр машинаа халаах нь цахилгааны гэмтэлтэй тохиолдолд галын аюултай нөхцөл үүсэх шалтгаан болж байна гэв. Машин галд шатах, дэлбэрэх, цаашлаад хүний амь насанд эрсдэлтэй нөхцөлд оруулж болзошгүй тул автомашины жолооч нарыг машинаа ил галаар бамбардаж, асаах оролдлого хийхгүй байхыг санууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ