“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлнэ
Өнөөдөр болох үйл явдлын тойм:
8:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9:00 цагт: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” онол-практикийн хурал зохион байгуулна.
11:30 цагт: Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргах тухай “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлэх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
14:00 цагт: Агаарын бохирдол, утааны талаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийнэ.
-УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын даргын 2024 оны 83, 108, 292 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан болно.
-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
Хилийн чанадад:
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД