Санхүүгийн боловсрол олгох “Level Up” хөтөлбөрийн нээлт Говь-Алтай аймагт боллоо

Улсын Их Хурлын даргын санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох Level-Up хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны нэгдүгээр сарын 27-нд Алтай хотод болж, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, сурагчдын хамтын “Санхүүгийн боловсрол миний амьдралд” чөлөөт ярилцлагыг өрнүүллээ. 

Мөн үеэр танхимд цугласан сурагчдаас 30 азтан тодруулж, АПУ ХХК, СҮҮ ХХК-ийн 50,000 хувьцааны эрхийн бичиг, Хадгаламжийн даатгалын корпорацийн хадгаламжийн эрхийн бичгийг гардуулав. Тус хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэгээр дамжуулан, зүй зохистой хэрэглээний дадал хэвшилд суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой бөгөөд нийслэлийн 6 дүүрэг, Говь-Алтай, Ховд, Орхон, Булган аймгийн 6500 сурагч, 300 гаруй багш нарыг хамруулан хэрэгжүүлэх юм. 

Энэ хүрээнд Монголбанкнаас түргэвчилсэн сургалтаар 130 орчим багшийг санхүүгийн сургагч багшаар бэлтгээд байна.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (197.211.63.115)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 29 | Хариулах