Москвад Ялалтын парад хийх өөр төлөвлөгөө боловсруулж байна

Коронавирус  тавдугаар сарын 9-нд Москвагийн Улаан талбайд Ялалтын парад хийх төлөвлөгөөнд засвар оруулж мэднэ. «РосБизнесКонсалтинг» (РБК) компани  учрыг мэдэх хүний хэлснийг иш татахдаа, эрх баригчид болон Оросын БХЯ  уг арга хэмжээний өөр төлөвлөгөөг хэлэлцэж эхлэснийг мэдээлжээ.

Тухайлбал,  эрх баригчид парадыг намар,  Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр хийх хувилбарыг хэлэлцсэн байна.  Дэлхийд энэ өдрийг есдүгээр сарын 2-нд тэмдэглэж ирсэн юм. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-нд улсын дум эхний хэлэлцүүлгээр хуулийн төсөл батлаж, үүний дагуу Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг есдүгээр сарын 3-нд тэмдэглэх ажээ.

Баяр ёслолыг арваннэгдүгээр сарын эхэнд бас шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Москвагийн төлөө тулалдааны ид үе - 1941 оны арваннэгдүгээр сарын 7-нд цэргийн парад болж, үүнд Иосиф Сталин биечилэн оролцсон юм. 

Ялалтын парадыг тогтсон ёсоор, тавдугаар сарын 9-нд хийх бас нэг хувилбар байгаа бөгөөд гэхдээ  энэ нь  үзэгчидгүйгээр хийх парад байх ажээ.  Эхний хоёр тохиолдолд арга хэмжээ бүрэн хэмжээтэй зохиогдох гэнэ.

Ялалтын парадад бэлтгэх ажил төлөвлөсөн журмаар болохыг Оросын БХЯ  өмнө нь мэдээлсэн юм. Тус яамны мэдээлснээр, парадад оролцох бие бүрэлдэхүүнд эмнэлгийн нарийн шинжилгээ хийх ажээ.  Парадад  бэлтгэх ажлын хүрээнд  коронавирустэй тэмцэх арга хэмжээ авсан байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ