Д.Наранбаатар: Монголчууд цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд ч тэмдэглэж БОЛОХГҮЙ

“Оном” сангийн эрдэмтдийн багийг төлөөлж эрдэмтэн Д.Наранбаатар коронавирусийн халдварын талаар АНУ-ын Калифорни мужаас шууд мэдээлэл хийж байна.

Тэрбээр, Монголчууд энэ жил сар шинийн баяр тэмдэглэх шаардлагагүй. Коронавирусийн халдварын тархалт ингэж эрчимтэй нэмэгдэж байхад бид олноороо цуглаж, өөрсдийгөө эрсдэлд оруулж болохгүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэх хэрэггүй. Эрүүл саруул байвал бид олон цагаан сар тэмдэглэнэ.

Хэрэв энэ халдвар Монгол Улсад гарвал манай эрүүл мэндийн салбар дийлэх үү? Манай улсын эрүүл мэндийн системийн хэмжээнд хэчнээн сэхээн амьдруулах ор, амьсгалуулах аппаратын хангамжтай билээ. Хэдэн жилийн өмнө ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн сэхээний тасагт амьсгалын дөрвөн аппаратын нэг нь эвдэрсэн байсан. Одоо нэмэгдсэн байж магадгүй. Хятад улс дэлхийн 2 дахь эдийн засагтай том улс тулдаа л тэсэж байна. Хятад улс коронавирусийн халдварын эмчилгээний тав дахь удирдамжаа шинээр батлуулж байна. 



Коронавирусийн халдвар авсан хүний тоо асар хурдтай өдөр бүр ойролцоогоор 3000 орчмоор нэмэгдэж байна. Албаны мэдээллээр халдвар авсан хүний тоо 42 мянга давж, нас барсан хүний тоо 1013 боллоо. 3000 гаруй хүн эмчлэгдлээ. Энэ халдварын хүнээс хүнд халдах чадвар маш өндөр байна. Энэ талаар олон улсын анагаах ухааны сэтгүүлүүдэд маш олон материал гарч байна. 

Халдварын эсрэг хурдтай арга хэмжээ авсан ч гэсэн цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь Хятадын Засгийн газрын хамгийн том алдаа боллоо гэж эрдэмтэд дүгнэж байна. 

Халдвар авсан хүн ямар нэг шинж тэмдэг илрээгүй байх үедээ бусдад халдвар тарааж байна. Нэг халдвартай хүнээс олон хүнд тарааж байна. Швейцарьт цанаар гулгаж байсан халдвар тээгч олон хүнд халдвар тараасан тохиолдол гарлаа. Японы далайн том онгоцонд бас ийм тохиолдол боллоо. АНУ-ын Эрүүл мэндийн яам баасан гараг бүрт ард түмэндээ хандаж халдварын талаар мэдээлэл өгч байна. Энэ мэдээлэлд, Халдварын тархалтыг таслан зогсоох, хязгаарлах боломжоо БНХАУ алдчихлаа гэж байна.

Халдварын эсрэг хурдтай арга хэмжээ авсан ч гэсэн цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь Хятадын Засгийн газрын хамгийн том алдаа боллоо гэж эрдэмтэд дүгнэж байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хурдтай арга хэмжээ авснаар томуугийн тархалт ч буурч байна. Харин одоо манай улсад тулгарч байгаа сар шинийн баярыг тэмдэглэж болохгүй гэсэн зөвлөмж, саналаа “Оном” сангийн эрдэмтдийн баг албан ёсоор мэдээлж байна.

УОК-ын өчигдрийн хурлаар цагаан сарыг цуцалж, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэ гэсэн хоёрдмол утгатай шийдвэр гаргаж байна. “Оном” сангийн эрдэмтдийн багийнхан энэ жил цагаан сарын гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэх шаардлага байхгүй. Өндөр настай, суурь өвчтэй хүмүүс энэ халдварт өртвөл үхэлд хүргэх эрсдэл хамгийн өндөр байна.

эх сурвалж:gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ