О.Бурмаа мөнгө,О.Насанбурмаа,Э.Даваанасан нар хүрэл медаль хүртэв
Иван Ярыгиний гран пригийн эмэгтэйчүүдийн 76 кг-д зодоглосон дэлхийн аваргын нэг мөнгө,хоёр хүрэл медальт,гавьяат тамирчин О.Бурмаа үзүүрлэснээр тус тэмцээнээс тав дахь медалиа зүүлээ.2012,2013 онд мөнгө,2014 онд алт,2016 онд хүрэл медаль авсан тэрээр Казахстаны Г.Еркебаева,ОХУ-ын К.Шумова нарыг ялаад,аваргын төлөө БНХАУ-ын Ванг Жуанд 5:7-гоор хожигджээ.Мөн гавьяат тамирчин О.Насанбурмаа 68,ОУХМ Э.Даваанасан 72 кг-д хүрэл медаль зүүсэн аж.Энэ нь О.Насанбурмаагийн эл тэмцээнээс хүртэж буй долоо дахь медаль агаад 2013 онд алт,2015,2017 онд мөнгө,2011,2018,2019 онд хүрэл медаль авч байв.Харин Э.Даваанасан ноднингийн амжилтаа бататгасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ