БНАСАУ шинэ төрлийн пуужин амжилттай харваснаа нотложээ

Хойд Солонгос туршилтын журмаар шумбагч хөлөг онгоцноос шинэ төрлийн пуужин амжилттай харваснаа нотолсныг тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Мөн “БНАСАУ-ын батлан хамгаалахын шинжлэх ухааны академи лхагва гарагийн өглөө тэнгисийн Вонсан булангийн уснаас “Pukguksong-3”  шумбагч хөлөг онгоцны шинэ төрлийн баллистик пуужинг туршилтын журмаар амжилттай харвалаа” гэж агентлагийн мэдээнд дурджээ. 

Шумбагч пуужин тээгч, хөлөг онгоц нь баллистик пуужин болон стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцны пуужингийн хамтаар “цөмийн гурвал” болдог юм. Орос, АНУ, Хятад улс л ийм бүрэн хэмжээний гурвал эзэмшдэг хэмээн үздэг билээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ