Төрийн нарийн бичгийн даргын төрхгүй хувцаслалт
Төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг. Төрийн өндөр албан тушаалын ажил эрхэлж буй хүн гаднаасаа ч дотноосоо ч төгс байх ёстой. Ялангуяа хувцаслалт, өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагийн хэм хэмжээ өндөр түвшинд байх ёстойг дипломат ёс болон төрийн ёслолын үүднээс тайлбарлаад байх бараг шаардлагагүй юм.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан огцом огцом “тэсрэлт” гаргадаг нэгэн.
Төрийн нарийн бичгийн дарга гэдэг өндөр албан тушаал. Гэтэл Төрийн нарийн бүсгүй байн байн элдэв асуудалд ороогддог. Бас хааяа төрийн албаны хүнд баймгүй, орчин нөхцөлдөө тохироогүй, ёс зүйгүй хувцаслаж байна.
Эмэгтэй хүнийхээ хувьд гоо сайхан, хувцаслалт, загвартаа анхаарах нь аргагүй ч гэлээ төрийн өндөр албан тушаал хашиж байгаагаа огт мартаж болохгүй.
Өвдгөө давсан урт түрийтэй гутал
Д.Баярсайхан сайдтайгаа яамныхаа томоохон уулзалтад оролцож тайзан дээр суухдаа өвдгөө давсан урт түрийтэй илгэн хар гутал жийжээ. Гудамжаар жирийлгэж яваа бүсгүй бол ч гоё л харагдахсан. Гэтэл төрийн өндөр албан тушаалтанд тун зохимжгүй агаад тайзан дээр суугаа нь үнэндээ бүдүүлэг харагдана. Ер нь өвдгөө давсан урт түрийтэй гутлыг чөлөөт загварыг эрхэмлэдэг хүүхнүүд өмсдөг бөгөөд ер нь хүүхнүүдийн гутлын сонголтод ховор л байдаг. “Хөөрхөн хүүхэн” киноны Жулиа тиймэрхүү гутал, хувцастай үнэтэй дэлгүүрээс хөөгдөөд гардаг даа...
Хип хопчин охин
Төрийн нарийн өнгөрсөн хавар баруун аймгуудаар ажилласан. Завханы сургууль, боловсролын байгууллагаар орж уулзалт хийж явахдаа эгээ л хип хопчин охин аятай саравчтай малгай духдуулж, элдэв чимэглэлтэй шагайгаа гарсан богино жинс өмсөж, ugg углажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ