Британийн хамгийн баян эр “Челси”-ийг худалдан авах бодолтой байна


  Их Британийн хамгийн баян хүн, саятан Жим Рэтклифф английн хөлбөмбөгийн “Челси” клубийг оросын бизнесч Роман Абрамовичаас худалдаж  авахыг хүсчээ.  “Таймс” сонины саяхны дугаарт ингэж бичсэн байна. Хэлцлийн өртөг нь 2,5 тэрбум стерлингийн фунтээр (2,92 тэрбум евро)  үнэлэгдэж байгааг тэмдэглэж байна. Сонинд  бичсэнээр, Рэтклифф цэнгэлдэх хүрээлэнд Абрамовичтай уулзаж, английн клубийн ирээдүйн талаар өөрийн санаа бодлыг илэрхийлснийг Риа Новости агентлаг бичжээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Их Британийн эрх баригчид Абрамовичийн бизнесийн визийг сунгахаас татгалзсаны дараа “Челси”-ийг худалдах тухай цуу яриа гарсан юм. Хичнээн  хэмжээний мөнгө олсон тухайгаа  ярих хүртэл тэр Англид  очиж болохгүй ажээ. Ингэснээр бизнесч Израильд очиж,  иргэний харъяалал авахаар болж, Их Британийн хөрөнгө оруулалтын визийг сунгуулах өргөдлөө буцааж авсан байна. Абрамович 2003 онд “Челси” клубийг 140 сая стерлингийн фунтээр (163 сая евро)  худалдан авсан юм. Энэ хугацаанд хөлбөмбөгийн клуб таван удаа Английн аварга болж, Английн супер цомыг хоёр удаа авч, түүхэндээ анх удаа аваргуудын лигийн тэмцээнд түрүүлсэн юм. Түүнчилэн “Челси” клуб Английн цомыг таван удаа, английн лигийн цомыг гурван удаа авчээ.

 

С.Инда

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ