"Хэцүү анги"-ийн Сувдаа хоёр дахь үрээ өлгийдөн авчээ
“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгчдийн танил болсон Э.Уянга сэтгүүлч мэргэжил эзэмшин, өдгөө “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа. Ихэвчлэн хөгжмийн нэвтрүүлэг хөтлөх болсон тэрбээр өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан адтай бүсгүй.
Э.Уянгын хувьд насны ханиараа З.Эрдэм гэх залууг сонгож, охинтой болсон даруйдаа өнгөрсөн жилийн намар хуримаа хийсэн билээ. Нэгэн цагт хүүхэдтэй болохыг тийм ч их яарахгүй хэмээн ярьж байсан хөтлөгч бүсгүй саяхан хоёр дахь үрээ өлгийдөн авлаа. Залуу хосуудад аз жаргал хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ