Жоли дахин дуугарч эхлэв
Анжелина Жоли нэгэн нөлөө бүхий сэтгүүлд ярилцлага өгөхдөө, нөхрөөсөө салсны дараа хэрхэн амьдарч, хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа тухай,хэнийг маш их санагалзаж байдагтухайгаа ярьжээ. Тэр Брэд Питтэй харилцаагаа сэргээж чадсанаа хүлээн зөвшөөрсөн байна.Тэд муудалцахаа больж, хэвийн байдлаар харьцах болжээ.Хуучин нөхөр нь гэр бүлийнхэндээ ойр байхын тулд тэр хавьд шинэ байшинтай ч болсон байна.
Зургаан хүүхэд өсгөнө гэдэг туйлын хэцүү ч,тэдний хувьд үлгэр дууриал нь байхын тулд чадах бүхнээ хийхийг мэрийж байгаа гэж жүжигчин хэлжээ. Одоо амаргүй үеийгтуулж,эхийнх нь тус дэмжлэг хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байгааг Жоли нуухгүй байна.Түүний ээж Мамршелин Бертран 56 настайдаа хорт хавдар өвчнөөр нас барсан юм.Ямар нэг зүйл хийх болгоныхоо өмнө ийм нөхцөлд ээж маань яах байсан бол гэдгийг төсөөлөн бодохыг мэрийдэг гэж Анжелина хүлээн зөвшөөрчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ