Кейт Миддлтоны дүү бүсгүй хуримлажээ
33 настай Филиппа бизнесч Жеймс Мэттьюсын гэргий болсон байна
Кембрижийн гүнжийн бүсгүй дүү Беркшир гүнлэгтнөхөрт гарсныг хэвлэлд мэдээлжээ.
Хуримын ёслолд олон нэрт хүн, түүнчилэн хатан хааны гэр бүлийн гишүүд оролцсон байна.Хуримд теннисчин Рожер Федерер, хунтайж Гарри, хунтайж Уильям, бүсгүйн эгч Кейт Миддлтон нар иржээ.Бяцхан хунтайж Жорж ч ирсэн байна.
Гэрлэгсэд хуримын ёслолдоо ойролцоогоор 300 мянган стерлингийн фунт (манайхаар бол – 942 сая орчим төгрөг – ред,.)зарцуулж, бүсгүйн хуримын бөгж 250 мянган стерлингийн үнэтэй байсныг британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Жеймс Мэтттьюс хөрөнгө оруулалт, консалтингийн компанийн тэргүүн юм.Тэр Итоны коллежид сурч байхдаа британийн ах, дүү хунтайжтай сайн танил болжээ. Тэр 2012 оноос Филиппатай уулзаж эхлэсэн ч, хэсэг хугацааны дараа тэд хөндийрсөн байна. Гэвч 2015 онддахин уулзажэхэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ